Манай Өмгөөллийн Жун мэн гуо жи ХХН өмнө нь БНХАУ-ын “Ард” өмгөөллийн товчооны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт 10 гаран жил ажилласан туршлагатай өмгөөлөгчид ажилладаг бөгөөд 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар 2014 оноос эхлэн “Өмгөөллийн Яашин сүлд” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл 2017 оноос “ЯШИН СҮЛД КОНСАЛТИНГ ”ХХК, 2021 оноос өмгөөллийн “ЖУН МЭН ГУО ЖИ” ХХН болон үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн БНХАУ-д гадаадын хуульч Зууннасан, АСүхэ нар нь "Соёл" өмгөөллийн фирмийг үүсгэн байгуулж Хятад улсад салбар төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Манай нөхөрлөл нь эрх зүйн чиглэлээр гадаад, дотоодод бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан БНХАУ-ын өмгөөлөгчид болон Монгол Улсын өмгөөлөгчид хамтран мэргэжлийн баг болон ажиллаж байна.
Манай нөхөрлөл нь голлон эрдэс баялаг, барилга, газрын тосны салбар, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдад эрх зүйн туслалцаа үзүүлдэг ба Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг БНХАУ-д хамгаалахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилладаг.
Манай консалтинг нь Монгол, Хятад хэл дээр үйлчилгээ үзүүлдэг учир манай харилцагч байгууллагууд сэтгэл хангалуун манай үйлчилгээг хүлээн авдаг.
Манай “Жун мэн гуо жи” ХХН Монгол, Хятад хоёр улсын хоорондох найрамдалт харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажилласаар байна.